Бөөрөлжүүтийн цахилгаан станц дахь хамгаалалтын салбар сайн ажиллаа.
Улсын онц чухал объектын хамгаалалтыг хариуцан ажиллаж байгаа тус компаний салбарын ээлжийн ахлах, түүгээр удирдуулсан баг хамт олон харуул хамгаалалтын гэрээгээр хүлээсэн үүргээ сайн биелүүлж, зөрчлийг цаг алдалгүй илрүүлж ажилласан байна. Байгууллагын зүгээс идэвхи санаачилгатай ажиллаж, аюулгүй байдал, хамгаалалтын үүргээ нэр төртэй биелүүлсэн ажилтныг Талархал, мөнгөн шагналаар урамшуулж, тус салбарын дарга гардуулан өглөө.
Тус салбарын хамт олон, нийт байгууллагын бие бүрэлдэхүүндээ улам өндөр амжилтыг хүсэн ерөөе.








