ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
- ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙНЭ
Хамгаалалт, аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ нь үйлчлүүлэгчийн объектын нөхцөл байдлыг тодорхойлох, эрсдэлийг тогтоох, илрүүлэх, шинжлэх, үнэлэх, хариу арга хэмжээ авах, хянах үйл ажиллагааг хамаарна.
Эрсдэлийн үнэлгээ нь үйлчлүүлэгчид хамгаалалтын арга хэмжээний олон хувилбаруудаас сонгох, хамгаалалтын арга хэмжээг эрэмбэлэх, мэдээлэлд суурилж сонголт хийхэд нь дэмжлэг үзүүлнэ.
“Би Жи Си Дифэнс” ХХК нь үйлчлүүлэгчийн объект дээр хамгаалалт, аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хамгийн бодитойгоор, орчин үеийн Эрсдэлийн матриц болон Карверийн аргачлалыг ашиглан хийнэ.
Энэ нь үйлчлүүлэгчид хамгийн оновчтой шийдэл буюу санхүүгийн тааламжит зарцуулалтаар алдагдал, эрсдэлийг бууруулах боломжийг олгоно.
- ХАМГААЛАЛТЫН БОДЛОГО БА ЖУРАМ БОЛОВСРУУЛНА
“Би Жи Си Дифэнс” ХХК-ий хамгаалалтын бодлого, журам, тусгай зааврын зорилго нь үйлчлүүлэгч байгууллагын ажилчид, гэрээт болон түр ажилтнууд, гадны зочид тэдний аюулгүй байдал, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, өмч хөрөнгө, нэр хүнд, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад оршино.
“Би Жи Си Дифэнс” ХХК нь хамгаалалт, аюулгүй байдлын бодлого журмыг боловсруулахдаа үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн үйлчлүүлэгчийн удирдлагын багтай зөвшилцөн, санал оруулна.
Санал болгож буй журам зааврыг үйлчлүүлэгчийн урт болон богино хугацааны зорилго, зорилттой уялдуулж, түүнд хүрэхэд тус дөхөм болохуйцаар боловсруулна.
Мөн бодлого, журам заавар нь Монгол улсын хууль тогтоомж, бусад эрх зүйн баримт бичигтэй уялдахаас гадна олон улсын стандарт, бодит туршлагаас тусгасан байна.
- БИЕТ ХАМГААЛАЛТЫН ШИЙДВЭР ГАРГАНА
“Би Жи Си Дифэнс” ХХК нь хамгаалалт, аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээн дээр үндэслэн биет хамгаалалтын хамгийн оновчтой, өртөг зардал багатай шийдлийг үйлчлүүлэгчид гаргаж өгнө. Үүнд: периметрийн хамгаалалтын шийдлүүд (хашаа, хаалга, хаалт, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ, анхааруулах самбар) хяналтын шийдлүүд (лац, цоож, түлхүүр, дохиолол, хяналтын камер) зэрэг болно.
ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ
Та энэхүү үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү
Бид танд 24 цагийн дотор хариу өгөх болно.