card

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

Хүний нөөцийн зураг

Манай байгууллага нас, хүйс, туршлага, албан тушаалаас үл хамааран үр дүн, гүйцэтгэлийг тэгш үнэлэх, ажилтны суралцах, хөгжих боломжийг орлого нэмэгдүүлэх замаар дэмжин ажиллаж байна.

Манай байгууллага “ХҮН” төвтэй соёлыг төлөвшүүлэх, ингэхдээ инновацийн дэвшлийг хослуулан хөгжих бодлого баримталдаг.

  • ХАБЭА ямагт нэн тэргүүнд тавьж, хөдөлмөрийн чадвар түр алдалтгүй ажилласан хүн/цагийн урамшууллыг олгодог
  • Ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг
  • Мэдлэг, ур чадварын түвшинг тогтоож, ажилтны цалинг жил бүр нэмэгдүүлэх тогтолцоог бүрдүүлсэн
  • Ажлын байрыг тогтвортой байлгах, ажилтны орлогыг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилгоор хагас жил тутам гүйцэтгэлийн бонус урамшуулал олгодог
  • Дүрэмт хувцасны загвар, чанарыг сайжруулах, нэр төрлийг нэмэгдүүлэх, ажилтны  эрүүл тав тухтай ажиллах нөхцлийг бүрэн хангасан байх тал дээр анхаардаг
  • Ажил үүрэгт нь тохирсон орчин үеийн тоног хэрэгсэл, хэрэглэлийг ашигладаг
  • Тодорхой шалгуурыг хангасан ажилтнуудад цалингийн зээл, тусламж олгодог
  • Байгууллагын нэрийн өмнөөс спортын уралдаан тэмцээнд амжилттай оролцсон ажилтныг шагнаж урамшуулдаг
Ажлын анкет бөглөх