Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 181-р тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 51-д Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2025 онд боловсруулахаар тусгасан бөгөөд ХЗДХЯамны зүгээс хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аюулгүй байдал, хамгаалалтын холбооны төлөөллийг оролцуулахаар болоод байна.
Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, зөвлөх Б.Баатарсайхан нар “Монголын Хамгаалалтын Байгууллагуудын Төв Холбоо”-ны тэргүүн А.Дамбадаржаа, тус холбооны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, “Монголын Аюулгүй Байдал, Хамгаалалтын Нэгдсэн Холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн, Би Жи Си Дифэнс ХХК-ний захирал Р.Гантулга нарыг 2025 оны 8-р сарын 26-нд хүлээн авч уулзлаа.