Ажилтнуудаа урамшууллаа

"БИ ЖИ СИ ДИФЭНС" хамгаалалтын албаны ажилтнууд болох Ч.Энхтөр, Б.Амартүвшин нар үйлчлүүлэгчийн объектод тоног төхөөрөмжийн эвдрэлээс үүдэн бий болсон аюултай нөхцөл байдлыг цаг алдалгүй илрүүлж, мэдээллэж, шуурхай ажилласанд албаны зүгээс талархал илэрхийлж, ХАБЭА урамшуулал - Талархал - Мөнгөн шагнал зэргийг Дотоод хяналт, хүний нөөцийн албаны дарга Ц.Ванчинсүрэн, салбарын ээлжийн ахлах Б.Ууганбаяр нар ажлын байран дээр нь гардуулан өглөө.

Үүрэгт ажлаа сонор сэрэмжтэй, идэвхи санаачилгатай гүйцэтгэж байгаа нийт ажилтнууд та бүхэндээ баярлалаа.