Сайн байцгаана уу, МАБХНХолбооноос зохион байгуулсан Ширээний теннис, Дартсын тэмцээнд манай байгууллагаас 3 эрэгтэй, 1 эмэгтэй тамирчин амжилттай оролцлоо.
Аливаа арга хэмжээ, тэмцээн уралдаанд оролцох нь чухал байдаг тул байгууллага, хамт олноо төлөөлөн оролцож, авъяас чадвар, авхаалж самбаагаа сорьсон тамирчиддаа талархлаа илэрхийлье.
Улмаар ширээний теннисний тэмцээнд оролцсон нийт 12 байгууллагын 23 тамирчнаас ур чадвар, авъяас туршлагаараа шалгарч, "Мөнгөн медаль" хүртсэн Ц.Ванчинсүрэн даргадаа баяр хүргэцгээе.