"БИ ЖИ СИ ДИФЭНС" ХХК-ний Техникийн албаны дарга Д.Мөнхболд Монгол Улсын Засгийн Газрын шагнал, Зам тээврийн яамны "Хүндэт жуух бичиг"-ээр шагнагдлаа. Энэхүү шагналыг тухайн чиглэлээр 10-аас дээш жил үр бүтээлтэй, идэвхи чармайлттай, шинийг санаачилж, бусдыгаа манлайлан ажилласан инженер, техникийн ажилтанд олгодог бөгөөд Д.Мөнхболдын шаргуу хөдөлмөр, зөв хандлага, мэргэжлийн ур чадвар, 20 гаруй жилийн ажлын туршлагыг үнэлсэн шагнал боллоо гэж дүгнэж байна.